Шууд Chart

Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо

2024-12-17 15:49:50

Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо. Үүнтэй холбоотойгоор маягт нөхөх зааварт өөрчлөлт оржээ.

Зааврыг өнөөдрөөс албажуулж “Авлигатай тэмцэх газар”-ын албан ёсны цахим хаягт байршуулна гэж мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, Ахлах комиссар н.Баярсайханы яриаг сонсгоё.

Барьж байгуулсан, худалдан авсан хөрөнгийн анхны үнэ, давхар ажил хийдэг эсэх, виртуал хөрөнгөтэй эсэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмснээс дээш хэмжээтэй хөдлөх хөрөнгө байвал ирэх жилээс эхлэн заавал мэдүүлнэ.

Мэдүүлэг гаргагчид өмнө нь 20 орчим агуулгаар хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол шинэчилсэн маягтаар зарим талбар шинээр нэмэгдэж цар хүрээний хувьд өргөжсөн байна. 


Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй