БШУ-ны сайдын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/135 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын орчин, үйлчилгээг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дотуур байрын хүүхдийн хөгжлийн жишиг төв тохижуулах ажлыг "ЕБС-ийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 6781:2019” стандартын дагуу тохижууллаа.
Хүүхдийн хөгжлийн төв тохижуулах ажлыг Нийслэлийн ерөнхий боловсролын 74-р сургууль болон Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хэрэгжүүллээ.
Дотуур байрын жишиг Хүүхдийн хөгжлийн төв тохижуулагдсанаар 300 хүүхэд чөлөөт цагаа үр дүнтэй, бүтээлчээр өнгөрөөх боломж бүрдэж байна.
Дотуур байрны жишиг Хүүхдийн хөгжлийн төв тохижуулах ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр нийт 75 сая төгрөгөөр тохижуулав.
Дотуур байрын хүүхдийн хөгжлийн жишиг төвийг тохижууллаа | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.