Шууд Chart

МҮОНРТ, Баянхошуу, Яармаг орчмоор агаарын бохирдол бага байна

2024-12-18 09:15:29

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар МҮОНРТ, Баянхошуу, Яармаг орчмоор агаарын бохирдол бага буюу 108-137 гэж зааж байгаа Толгойт, Баруун 4 зам, 100 айл, Ургах наран, 1-р хороолол, Хайлааст, 5 буудал, Налайх орчимд агаар хэвийн буюу 51-98 гэж заажээ.

Харин Нисэх, Мишээл экспо, Бөхийн өргөө, Монгол газар, Богд хааны ордон музей, Шархад, Налайх, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар цэвэр буюу 19-48 гэж зааж байна.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

МҮОНРТ, Баянхошуу, Яармаг орчмоор агаарын бохирдол бага байна  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-18 10:04
Hudalaa shaagaad baihiin malnuud bogs doloogch ta nar ogloo oroi Garaad haraach ergvv golognvvdee yasan ih utaa ymar haranhui utaand daragdaad bvrheg BNA shaagaad bhiin sda

Бидэнтэй нэгдээрэй