Шууд Chart

Б.Бат-Эрдэнэ: Өвчин намдаагчийг тогтмол хэрэглэх нь ходоодны шарх хамгийн их үүсгэж байна

2024-12-18 12:27:57

Өөртөө онош тавьж, дур мэдэн эм хэрэглэх нь таны элгэнд хортой бөгөөд цаашлаад амь насанд ч эрсдэл учруулах магадлалтай. Манай улсын иргэд өвчин намдаах эмийг дураараа их авч хэрэглэдэг. Тэгвэл өвчин намдаах эмийн зөв хэрэглээний талаар эмч Б.Бат-Эрдэнэ "Өвчин намдаах эмийг хамгийн их буруу хэрэглэж байна. Тухайлбал, шүд өвдөх, бие эвгүйрэх, гээд биед ямар нэгэн зовиур илэрэх бүрд шууд эмийн сан орж ибупропен, дикло денк зэрэг өвчин намдаах эмийг ямар нэгэн эмчийн зааваргүйгээр тогтмол авч хэрэглэж байна. үнээс үүдээд эмийн шалтгаантай ходоодны хатингаршил, ходоодны шарх үүсэж байна. Өвчин намдаах эм ялангуяа дааврын бус үрэвслийн эсрэг эм нь ходоодны шарх хамгийн их үүсгэж байна. Толгой өвдөх болон жижиг зовиур болгонд өвчин намдаах эмийг хоол шиг хэрэглэснээс болоод ходоодны өвчлөлийг бий болгож байдаг байна. Ард иргэд эрүүл мэндээ сахин хамгаалахын тулд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл.

Манай иргэд “Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр”  гэсэн ам дамжсан яриагаар буруу эмчилгээ хийх, буруу тунгаар дур мэдэн эмчилгээ хийснээс болоод тухайн өвчин эмгэг даамжрах болон хүндрэх, өөр эмийн хүндрэл гарах, хорлогод орох гэх мэт олон төрлийн хэцүү нөхцөл байдал бий болдог. Иймд эмийг  эмчийн зааврын дагуу хэрэглэж заншихыг зөвлөмөөр байна"гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Б.Бат-Эрдэнэ: Өвчин намдаагчийг тогтмол хэрэглэх нь ходоодны шарх хамгийн их үүсгэж байна  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй