Гэр хорооллын айл өрхөд тараах давхар шаталтат зуух нь нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатаах замаар угаарын хий болон агаарын бохирдлыг багасгана.
Нийслэлийн хэмжээнд Нэгдүгээр хороолол, Хайлааст, Таван буудал, Шар хад, Зурагт, Баянхошуу зэрэг байршилд агаарын чанарын хүхэрлэг хийн агууламж стандарт хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна гэж гарчээ.
Агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлд гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9 хувь нөлөөлж байна.
Тэгвэл утааг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгох, утаагүй зуух тараах зэрэг төсөл хэрэгжүүлж байна гэж Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар ярьсан юм.
Давхар шаталтат зуух нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатааж, угаар болон агаарын бохирдлыг багасгана | ||
Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.