Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товч мэдээ
·“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллаж, менежментийн багийг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд үүрэг болголоо.
·Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг баталлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.