Шууд Chart

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

2024-12-18 14:43:19

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ гэдгийг "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороонд 13.00-16.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийнэ.

Баянзүрх дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороонд 13-16 цагийн хооронд цахилгаан хязгаарлана.

"Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-аас тухайн дүүргийн цахилгааны шугамд гэмтэл гарсан бөгөөд эрчим хүч тасалж, цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлахаар болсон тухай урьдчилан мэдээлжээ.

Харин Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа хязгаарлалтын талаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг хэлсэн юм. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадалд шилжихийг зөвлөжээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй