Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 11-р гудамжны ар талд шинээр баригдах “Солонго“ 1000 айлын орон сууцны хорооллын дэд бүтцийн ажлын нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.
Уг нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ажил гүйцэтгэх тендерт шалгарсан компаниудад батламж гардууллаа. Мөн энэ үеэр тус орон сууцны нэг өрөө байрнаас 5, 10, 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах хонжворт сугалааг явуулж төрийн албан хаагчид азтанаар тодорсон юм.
Тус хорооллын дэд бүтцийн ажлыг “АУЭХСистем“ ТӨХК , “Мандал-Голомт“ ХХК, “Ундарга-Алтай“ ОНӨААТҮГ гүйцэтгэхээр болсон бөгөөд 2014 оны сүүлээр дэд бүтцийн ажил дуусч барилгын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгүүлэх ажээ.
2015 онд эхний 300 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ.
"Солонго" хорооллын дэд бүтцийн нээлт боллоо | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.