Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

ЦЕГ: Реппер Roockie-г олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

2024-12-19 11:41:41
Error loading player: No playable sources found

Цагдаагийн байгууллагаас иргэн У.Мөнхбагана (реппер Roockie)-ыг олж тогтоон, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хэргийг сануулбал рэппер Rookie буюу У.Мөнхбагана согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тус бичлэгт реппер залуу ёс бус үг хэлж согтуу машин жолоодож, "намайг барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" хэмээн хэлж байв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

ЦЕГ: Реппер Roockie-г олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Номин [127.0.0.xxx] 2024-12-19 11:57
Урлагийнхан ийм увайгүй үйлдэл гаргахаа болимоор юмаа ирээдүй болсон хүүхэд залуучуудад муу үлгэр дуурайлал үзүүлж гэмт хэрэгт уруу татаж турхирч байна. өчнөөн залуучууд хүүхдүүд пэн нь гээд явж байгааг ойлгодоггүй юм уу. Өөрсдөө биеэ зөв авч явж чадахгүй ингэж явж байгаа бол дуулах эрх ТВ гарах эрхийг нь хүртэл хаах хэрэгтэй г дээ. Хүн байж сурах хэрэгтэй шүү.

Бидэнтэй нэгдээрэй