Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2024-12-19 13:43:57
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ.  Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын “Төрийн бүтээмжийн сэргэлт” дэх Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх, ингэснээр дотоодоос хангах боломжгүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах боломж бүрдүүлсэн байх үр дүнд хүрэхээр тооцсон байдаг. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажиллах хүчний хомсдолд орсныг цаг алдалгүй таслан зогсоох зорилгоор уг хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
дүүжил [127.0.0.xxx] 2024-12-21 22:57
Цэдэнбал даргын Вагон Вагоноор нь нутаг буцаасан Хужаа нарыг эргүүлэн Монголруу татах хууль байна шүү. Аюул
Зочин [127.0.0.xxx] 2024-12-20 07:01
Маш зөв. Халамж горьдож, пээдийж, цалин голдог, ажил хийж чаддагүй, залхуу пяздунуудад ингэж хатуу цохилт өгөх хэрэгтэй. Утсаа ухаад, том том юм яриад өлсөж үхэг новшнууд
Зочин [127.0.0.xxx] 2024-12-19 18:40
Бүгдийг нь чулуугаарр цохиж алах хэрэгтэй. Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч, мөнгөөр даалгавар авч гүйцэтгүүлж байгаа урвагчдыг нэг ч өдөр амьд байлгаж болохгүй. Зүгээр л хууль ёсны болгож урд зүгийнхэнд үйлчилж байгаа урвагч бүрийг чулуугаар цохиж алах хэрэгтэй..

Бидэнтэй нэгдээрэй