ЦУОШГ-аас өнөөдөр агаарын чанарыг хэрхэн хэмжиж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэдэг талаар болон агаарын чанарын хяналт шинжилгээний өнгөрсөн 5 өдрийн дүн мэдээг танилцууллаа.
2024 оны 12 дугаар сарын 13-18-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий (SO2) нь 34-506 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Толгойт, Баянхошуу байсан бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхошуу орчимд агаарын ччанарын станцаас 10.1 дахин их байсан байна.
-Азотын давхар исэл (NO2) нь 8-158 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, 100-н айл, Толгойт байсан бөгөөд 12 сарын 17-ны өдөр Толгойт орчимд АЧС-аас 3.1 дахин их байсан байна.
-РМ10 тоосонцор нь 30-433 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Шархад байсан бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдөр Хайлааст орчимд АЧС-аас 4.3 дахин их байсан байна.
-РМ2.5 тоосонцор нь 11-567 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Баянхошуу бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдөр 1-р хороолол орчимд 11.3 дахин их орчимд тус тус байна.
Толгойт, Баянхошуу, 1-р хороолол орчимд хүхэрлэг хий хэмжээнээсээ 10.1 дахин их байна | ||
Үзсэн: 315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.