
Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд өнөөдөр тодорно. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулна.
Энэ удаагийн “Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эрэгтэй 15, эмэгтэй 18 тамирчин, багийн төрөлд таван баг нэр дэвшсэн. 2017 оноос эхлэх эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тусад нь шилдгийг шалгаруулдаг болсон.
“Бөртэ чоно” наадмыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан нар санаачилсан бөгөөд анхны “Бөртэ чоно”-ыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар юм. Тэрбээр 2004, 2006, 2009 онд “Бөртэ чоно” цомыг гарджээ.
“Бөртэ чоно”-ын эзэн өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.