2024 оны 12 дугаар сарын 20-29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25,26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 27-32 хэм, бусад хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.