Шууд Chart

Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ

2024-12-20 14:34:43

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн  /2024.12.20/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор батлууллаа.

Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль, баталсан журмын дагуу газрын хэвлийн баялгийг Монгол Улсын нийт иргэд эзэмших бодит боломж бүрдэж, өнөөдрөөс эхлэн иргэн бүрээр Хуримтлалын нэрийн дансны бүртгэл үүсгэж E-Mongolia цахим платформоор харах боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр өнөөдөр Монгол Улсын 3.5 сая иргэн Хуримтлалын нэрийн данстай болж, иргэн бүрт 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ.

Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай.

Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

Нийтэлсэн: О.Ундармаа

Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ  
Үзсэн: 4468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-20 16:49
Odoo ogooch
Зочин [127.0.0.xxx] 2024-12-20 15:39
beleneer avmaar bn
Зочин [127.0.0.xxx] 2024-12-20 15:20
Бэлэнээр авья аа
Зочин [127.0.0.xxx] 2024-12-20 15:13
Иргэдээ доромжилж ханахгүй юмаа новш гэж
Ts [127.0.0.xxx] 2024-12-20 21:15
Neg udaagiin talhnii mongoor bitgii huuhed huurch bgam shg huuraldaa. Naad mongoo utaandaa zartsuul ireeduid ur huuhded maani heregtei

Бидэнтэй нэгдээрэй