Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

2024-12-20 15:06:36

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 21-нд нийт нутгаар цас орохгүй, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.


2024 оны 12-р сарын 20-ны 20 цагаас 12-р сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 38-43 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 29-34 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн барууун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2024 оны 12-р сарын 22-ноос 2024 оны 12-р сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй