Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "UB robot challenge-2024" тэмцээн болно.
Энэхүү тэмцээн энэ сарын 21-ний өдөр “Монгол тэмүүлэл” сургууль дээр хоёр дахь жилдээ зохион байгуулна.
Тус тэмцээнд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 2-12 дугаар ангийн сурагчид, их дээд сургууль болон коллежийн оюутнууд, техник технологит сонирхолтой залуус оролцох боломжтой.
"UB robot challenge-2024" тэмцээнийг Монгол тэмүүлэл сургууль дээр зохион байгуулна | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.