Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн “Авлигын эсрэг багц хуулийн төсөл буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл”, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаас ирүүлсэн “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсож, санал хүргүүлэхээр тогтож,
“Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал, “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны маягтад болон шийдвэр, магадлал бичих аргачлалуудад өөрчлөлт оруулахаар болов.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Энхтуяагаас ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганаас ирүүлсэн албан бичгүүдэд хариу хүргүүлэхээр шийдвэрлэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.10-д заасны дагуу Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан журмыг баталж, мөн Захиргааны хэргийн танхимаас гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийг тайлбарлах саналыг зөвшөөрөв.
Мөн Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Иргэний зориг ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Эх Орон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын нэр болон дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай,
Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Монгол үндэсний ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Их эв намын дарга болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзав.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн стратеги төлөвлөгөөтэй танилцлаа.
ДЭЭД ШҮҮХ: Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.