
Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” өчигдөр эхэллээ.
Удирдамжийн дагуу анхан шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргүүдийн ИТХ-ын ивээл дор амжилттай зохион байгуулж, шатар сонирхогчдын 9 дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 81 шатар сонирхогч 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Энэхүү “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 нийт 18 шатарчин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор 2025 оны нэгдүгээр сард болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн”-д орох эрхээ авна. Тэмцээний ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж байна.
Шатар сонирхогчдын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.