Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр зарим салбарт дутагдалтай байгаа ажиллах хүчийг гаднаас оруулж ирэх хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан.
Энэ нь хэтэрхий нэг талыг харсан шийдвэр гэдгийг хөнгөн үйлдвэрийн салбарынхан шүүмжиллээ.
Иймээс УИХ болон Засгийн газар аливаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой гаргаж байгаа шийдвэрийнхээ эерэг болон сөрөг үр дагаврын нөлөөллийн дүн, шинжилгээг оролцогч талуудтай хамтарсан байдлаар ярих хэрэгтэй байна гэлээ.
Хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Тамир ингэж ярилаа.
Ажиллах хүч гаднаас авахыг хэтэрхий нэг талыг харсан шийдвэр гэж шүүмжиллээ | ||
Үзсэн: 425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.