Шууд Chart

Завхан аймагт цас багатай, өвөлжилт хэвийн байна

2024-12-23 11:18:18

Завхан аймагт энэ өвөл цас багатай, өвөлжилт хэвийн байна.

Аймгийн төвөөс алслагдсан хойд сумд цас багатай удсаны улмаас өвс хуурайшиж, бэлчээрийн нөөцгүй болох эрсдэл үүсэж болзошгүй байна.

Тус аймгийн хувьд говь, хангай хосолсон газар нутагтай.

Говийн сумдын хувьд цас орж ундны устай болсон байна.

Малчид намар байгалийн хадлангаа сайн базаасан. Аймгийн аюулгүй нөөцөд өвс, овьёос бэлтгэсэн гэж Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн н.Сумъяадашийн яриаг сонсоно уу.


Завхан аймагт цас багатай, өвөлжилт хэвийн байна  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй