Ирэх онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна.
Эдийн засаг өсөж, гадаад худалдааны эргэлт сайжирч, тэр дундаа уул уурхай, тээвэр болон үйлчилгээний салбарын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм.
Энэ онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрчээ.
Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна.
Ирэх 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурвал төсвийн орлого дагаад буурах эрсдэл байгаа юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Ирэх онд 80 гаруй сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.