
Error loading player: No playable sources found
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна.
Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр баталж, хэрэгжсэнээс хойш 7 мянга орчим хоршоонд 68 мянга гаруй малчин нэгджээ.
Одоогоор хөнгөлөлттэй зээлд 5 мянга 400 гаруй хоршооны 17 мянган малчин хамрагдаад байна.
Ингэснээр хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ.
Үүний 40 орчим хувийг өвөлжилтийн бэлтгэл хангах, ногоон тэжээл тариалах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Зудын эрсдэлийн үнэлгээ хийх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлт авах, зөвлөн туслах Шуурхай бүлэг 330 суманд ажиллаж байна.
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна | ||
Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.