Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-12-23 14:17:48

2024 оны 12 дугаар сарын 23-наас 2025 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25, 30-нд нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 29-34 хэм, бусад хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 3649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-23 21:18
Hi

Бидэнтэй нэгдээрэй