Шууд Chart

Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо

2024-12-23 15:56:45

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан.

Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан нийт 81 шатар сонирхогч өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнээс шалгарсан шатар сонирхогчид Улсын аваргад оролцох юм. Тэмцээний дүнг танилцуулж байна.

Нэгдүгээр байр

  • Эмэгтэй-Т.Ариунзаяа (ХУД)
  • Эрэгтэй-Р.Өлзийтогтох (ХУД)

Хоёрдугаар байр:

  • Эмэгтэй-Б.Энхдэлгэр (БЗД)
  • Эрэгтэй-М.Ариунтөр (СХД)

Гуравдугаар байр:

  • Эмэгтэй-Х.Нямтэмүүлэн (СХД)
  • Эрэгтэй-Ш.Энхбат (БЗД)

Тусгай байр:

  • Эмэгтэй-Н.Дүгэржав (ЧД)
  • Эмэгтэй-С.Цэнд (БГД)
  • Эрэгтэй-Д.Нямбаяр (ЧД)
  • Эрэгтэй-Н.Нямдорж (СХД)

Тусгай шагнал:

  • Ахмад тамирчин эмэгтэй-Ц.Бямбаа (БЗД)
  • Ахмад тамирчин эрэгтэй-Н.Хүүхэнжимээ (ХУД)
  • Оюунлаг түшээ-Д.Мөнхзул ЗТ-1 Хэлтсийн дарга

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй