Шууд Chart

Бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх зохицуулалт

2024-12-25 14:31:43

Хүний бичсэн бүтээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн шууд хуулахаас гадна бусдын гаргаж дэвшүүлсэн санааг хуулбарлах хүртэл бүтээлийн хуулбарлалтад хамаарна.

Судлаачид олон улсад эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхэд хуулалтын зэргийг шалгуулж байж хэвлүүлэх эсэх асуудал нь шийдэгддэг.

Манай улсад хуулалтын зэргийг шалгадаг системийг нийтээр ашигладаггүй учраас өнөөдрийг хүртэл нэг нэгнийхээ ажлаас хуулсаар байна.

Эшлэл ч авахгүй хуулах явдал байсаар байгаа юм. Үүний зэрэгцээ магистр, докторын ажлыг хуулах, цаашилбал, дипломын үнэн эсэх талаар ч асуудал гарсаар байна.

Бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх зохицуулалтын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга н.Баттогтохоос тодрууллаа. 


Бүтээлийн хуулбарлалтаас урьдчилан сэргийлэх зохицуулалт   
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй