Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 24-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.
1777 он: Ахмад Жеймс Кук “Resolution”, “Discovery” хөлөг онгоцтой Зул сарын арлыг нээж байж. Мөн өнөөдөр Зул сарын баярын битүүн.
1801 он: Английн механик, зохион бүтээгч Ричард Тревитик анхны уурын хөдөлгүүртэй автомашиныг танилцуулав.
1851 он: Вашингтон дахь Конгрессын номын санд гал гарчээ.
1871 он: Египетийн Каир хотноо Аида дуурь анх удаа тавигдаж байсан ажээ.
1968 он: АНУ-ын сансрын “Apollo 8” хөлөг хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны тойрог замд оржээ.
1979 он: Франц “Ariane” пуужин тээвэрлэгчээ амжилттай хөөргөсөн байдаг.
1994 он: Алжирт “Air France” компанийн 232 зорчигчтой онгоцыг барьцаанд авчээ. Хоёр хоногийн дараа Францын Марсель хотод хүчнийхэн онгоц руу дайран орж, зорчигчдыг суллаж байв.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.