Өнөөдөр буюу 12 дугаар сарын 24-ний шөнө 01:30-02:00 цагийн үед цас орж эхэлсэн бөгөөд ХУД-ийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэж ажилласан. Өглөөний 06:00 цагийн байдлаар 232 хүн 55 техник, 70 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа, гулгаанаас сэргийлж ажиллаж байна.
Даваа, гүвээ, өгсүүр уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад нийт 105 ширхэг давс, бодис, хайрганы савыг байршуулж цэнэглэсэн бөгөөд 30.5 тонн давс, 79.7 тонн бодис зарцуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 1419 тонн давс, 784 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ | ||
Үзсэн: 266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.