Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“АПУ” ХК, “Говь” ХК, “Ханбогд кашимер” ХХК-д Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн гэрчилгээг олголоо

2024-12-24 12:25:34
Error loading player: No playable sources found

Гаалийн байгууллага “АПУ” ХК, “Говь” ХК, “Ханбогд кашимер” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн (AEO) гэрчилгээг олголоо.

Монгол Улсын Гаалийн байгууллага “Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дотоод хяналт, санхүүгийн чадавх, хууль сахилт, аюулгүй байдалтай холбоотой 29 шалгуур, 66 дэд хэсгээр баталгаажуулалт хийсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-ын гаалийн байгууллагатай 2019  онд  Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Өнөөдөр дэлхийд энэ хөтөлбөрт  100 гаруй орон нэгдэж, дэлхийн худалдааны дийлэнх хувь нь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хооронд хийгдэж байна.

Цаашид гаалийн байгууллага жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй болон эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон эдийн засгийг дэмжих гадаад худалдааны үйл ажиллагааг дэмжих чиглэлд илүү анхаарч ажиллахаар Гаалийн байгууллагын 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгажээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

“АПУ” ХК, “Говь” ХК, “Ханбогд кашимер” ХХК-д Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн нэгж”-ийн гэрчилгээг олголоо  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-24 12:48
Шалгахгүй оруулна гэсэн үг юм цу

Бидэнтэй нэгдээрэй