Шууд Chart

2040 он гэхэд Хуримтлалын сангийн орлого 38 их наяд төгрөгт хүрэх төсөөлөлтэй байна

2024-12-24 13:15:47

Засгийн газраас зарласан 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын ажил амжилттай хэрэгжвэл хуримтлал болон баялгийн сан 7 болон 8.1 их наяд төгрөгөөр арвижна.

Эдгээр төслийн танилцуулгыг маргааш Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д танилцуулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ.

Баялгийн сан гурван сантай, үүний нэг болох Хуримтлалын санд уул уурхайн орлогын 34 хувийг хадгална. Энэ мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулна.

Өнөөдрийн байдлаар, 497 тэрбум төгрөг энэ санд төвлөрөөд байна. Ирэх 2025 оны төсвийн төсөөллөөр сангийн хөрөнгө 507 тэрбум төгрөгт хүрэхээр байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тодотголоо.


2040 он гэхэд Хуримтлалын сангийн орлого 38 их наяд төгрөгт хүрэх төсөөлөлтэй байна   
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй