Шууд Chart

Л.Энх-Амгалан: Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна

2024-12-24 13:16:46

Монгол Улсын засгийн газрын гишүүн, ГБХНХ-ын Сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр” УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн гурван хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуулийн аль нь ажиллах хүчний квотыг хөндсөн бэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Тодруулж хэлбэл ажиллах хүчний квотыг хөндсөн УИХ-ын нэр бүхийн гишүүдийн санаачилсан хуулийг гишүүд өөрсдөө буцаан татсан учир энд ахиад ярих нь илүүц биз. Монгол улсын засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд таван заалтыг нэмж өргөн барьсан. Энэ таван заалтад квотын асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг л хөндсөн. Өмнө нь зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим аж ахуйн нэгж л энэхүү хөнгөлөлтөд багтдаг байсныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр засаж байгаа. Хуульд ажлын байрын төлбөрийн хөнгөлөлтийг ямар салбарт өгөх вэ гэдгийг ч тодорхой заасан.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйнхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсаж байна. Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан "малгай" хууль бий. Энэ бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль.

Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй байна. Түүн дотроо нэг улсын иргэдийн тоо нэг хувиар хэтрэхгүй байх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн салбар дахь гадаад ажилтны тоо нийт ажилчдын 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Л.Энх-Амгалан: Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 11:18
Хуулиа тат
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 08:39
Та нар хэзээ хуулийг иж бүрнээр авч бөйлаа. Өөрт хэрэгтэйгээ аваад л дайрдаг биз дээ. Тийм бол энийг оруулах ямар хэрэгтэй. Квотгүй оруулах л та нарын хүсэл. Хятаджуулах бодолго. Ямар ч тохиолдолд энэ хуулийг энэ хассан заалтыг татаэ ав Мууран нүдтэй Мао бодлоготой Хужаа минь
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 08:36
Хятаджуулах, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдуулах сонирхол хүсэлтэй хуулийн төслөө эргүүлэн тат. Монгол цустай Монгол хүнээс нарах санаа биш.
Зочин [127.0.0.xxx] 2024-12-24 21:36
Монгол хүмүүсийнхээ ажиллаад төлдөг татварыг хасаачээ.Юун гадаад ажилчидын татварыг хасах арай дэндүү мулгуу хүмүүсийг төрийн толгойдоо гаргасан нь монголчууд бидний эмгэнэл. Нийгмийн даатгал,Нрүүл мэндийн даатгал,татвар төлөх хэрэг монгол хүн болж төрсөн бидэнд ямарч хэрэггүй байна.Байнга л гадаад хүмүүсийг дэмжих тэтгэх бид нар ямар өртэй юу ичиж амьдраасай нүдний булайнуудаа 76 мулгуу нь 126 болоод хэнд хэрэгтэй юм бэ.Хятадуудыг дэмжих бодлогыг эсэргүүцэж байна…
Зочин [127.0.0.xxx] 2024-12-24 15:30
Гадныхан орж ирж дарга л хийнэ.баян хятадууд орж ирээд хар ажил хийнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй шүү!!!!!!
би [127.0.0.xxx] 2024-12-24 14:02
Гадаадын иргэд гэдэг нэрээр Хятадуудыг бүү оруул.Ер нь гаднын хүнээр юу г ч бүү хийлгэ
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 01:10
Монгол иргэдээ толгой нэг бүрээр бүртгээд ажил хийх чадвартай болгоход чиглэсэн ямар дорвитой ажил төрийн зүгээс сүүлийн 10-20 жил юу хийсэн билээ. Маш олон залуучууд хувийн сургуулиудыг эцэг эхийнхээ хэдэн төгрөгөөр санхүүжүүлж суралцсан. Тэд юу хийж хаана явж байгааг тодорхойлж судалгаа хийсэн билүү? гэх мэтээр эх орны иргэдээ төр минь анхаарч чиглүүлэх үүрэг баймаар санагдах юм. Энх-Амгалан сайдыг маш зөв ярьж зөв чиглэл гаогадаг гэж хүндэтгэдэг.

Бидэнтэй нэгдээрэй