Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай ах, дүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай болсны гурван жилийн ой тун удахгүй болох гэж байна.
Ойн арга хэмжээ 2014 оны ирэх сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын гуравны өдрүүдэд Япон улсын Шизүока мужид тохиож байгаа ба Дорноговь аймгаас аймгийн Засаг даргаар ахлуулсан албаны 28 төлөөлөгч, сурагч солилцооны шугамаар зургаан багш, 50 сурагч, олон улсын Дайдоге наадамд оролцох 20 сурагч гэсэн нийт 104 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцох болжээ.
Энэ үеэр Гадаад харилцааны хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт, хоёр аймаг мужийн бизнес эрхлэгчдийн туршлага солилцох уулзалт, жижиг, дунд үйлдвэрүүдтэй танилцах арга хэмжээ, Япон орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах, сурагч солилцооны гэрээний дагуу ахлах ангийн сурагчид Япон айлд байрлан, тус орны ёс заншил, сургуулийн орчинтой танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Мөн энэ үеэр олон улсын Дайдоге наадамд Дорноговь аймгийн 20 авьяаслаг сурагч үндэсний бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээр оролцох юм.
104 хүн Япон улсыг зорино | ||
Үзсэн: 1382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.