Шууд Chart

Агаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтах хэрэггүй

2024-12-24 16:02:11

Агаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтахгүй байх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Б.Уянга үзэж байна.

УИХ-ын D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д иргэн Мөнгөнхишиг Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах өргөдөл байршуулж, 70 мянган иргэний дэмжлэг авсан.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулаад байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, 20 орчим гишүүн бүрэлдэхүүнд нь ажиллах тус ажлын хэсэг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох юм. 

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Уянга ингэж ярилаа. 


Агаарын бохирдол, утааг бууруулахдаа өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдааг давтах хэрэггүй   
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй