Шууд Chart

Ирэх оноос “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно

2024-12-25 14:43:05

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулгад уур амьсгалын өөрчлөлтийн тухай хөтөлбөр хичээл багтана.

Ирэх оноос дунд болон ахлах ангийн сурагчдад “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно.

Одоогийн байдлаар сургуулийн өмнөх болон бага боловсролын хичээлийн агуулгад тусгажээ.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам, төрийн бус байгууллагууд хамтран “Уур амьсгалын өөрчлөлт” хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулсан байна.

Хичээлээр дамжуулан хүүхэд залуусын мэдлэг, хандлагыг өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилго агуулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын өглөөний уулзалтад оролцохдоо онцоллоо.

Сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар ерөнхий мэдээллийг хэвлэл мэдээлэл, цахим орчноос голчлон авдаг байна. Зарим нэг хичээлд энэ тухай цухас дурддаг байна.

Хүний үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйлдвэрлэл, ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэх учраас энэ төрлийн мэдлэг мэдээлэл нийтэд түгээн таниулах нь олон нийтийн оролцоонд илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд хэлж байна.


Ирэх оноос “Уур амьсгалын өөрчлөлт” хичээл орно  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй