Шууд Chart

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

2024-12-25 14:32:37

 Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ААН, албан байгууллагууддаа ахмадуудаа ажиллуулж эхэлнэ.  

Тодруулбал, ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулинд, өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулахаар тусгажээ.

Ингэхдээ газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байр хамрах юм байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв.

Дашрамд, манай улсад өнөөдрийн байдлаар 385.300 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ  
Үзсэн: 3143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 21:49
Хортой хүнд нөхцөлөөр гарсан хүмүүст ажил олдохгүй юм байна доо залуучууд нь цалингаа голоод явна энэ хууль нь хаанаас баталж байгаа юм бол доо
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 16:48
Энэ гаргасан хуулиа эргэж нэг хармаар юм 52.53. настай тэтгэвэрээ тогтоолгоод эргэж ажиллахгүй байх нь хэцүү л юм байна даа
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 18:48
Sanaa gargalgaa zuv bna
Зочин [127.0.0.xxx] 2024-12-25 18:28
Ахмад ч гэждээ 55-65 на ны хүмүүс хамгийн итгэлтэй хамгийн чадвартай хамгийн сэтгэлтэй хариуцлагатай ажил хийдэг хүмүүс л дээ
зочин [127.0.0.xxx] 2024-12-25 17:54
залуус гадаадад дүрвээд ахмадаас өөр ажил хийх хүн олдохоо больсон байхаа
Ахмад настан [127.0.0.xxx] 2024-12-25 17:31
Зөв санаа бна
Зочин [127.0.0.xxx] 2024-12-26 16:40
Эрүүл мэндийн салбарт ажиллах залуу боловсон хүчин дутуу байгаа биздээ тэгээд хортой нөхцөл ажиллах шинэ боловсон хүчин олдохгүй ирсэн нь цалингаа голно ийм байхад яагаад хүнд хортой нөхцөлд ажиллаад тэтгэвэртэй гарсан хүнийг ажиллуулахгүй гээд хууль гарваа

Бидэнтэй нэгдээрэй