Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2024-12-25 07:33:31

Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 25-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

336 он: Зул сарын баярын өдөр. Зул сарын баяр нь 12 өдрийн турш үргэлжилдэг бөгөөд Зул сарын баярын утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх, тэдэнтэйгээ энэ баярыг тэмдэглэх гэж христэд итгэгчид үздэг аж. 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна.


1932 он: Хятадын Ганьсү мужид 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 275 хүн амиа алджээ.


1946 он: хуучин ЗХУ-д И.В.Курчатовын удирдлага дор Европт анх удаа цөмийн реакторыг ажиллуулав.


1979 он: хуучин Зөвлөлтийн цэргүүд Афганистанд анх оров. Цэргүүдийг тээвэрлэж байсан цэргийн Ил-76 онгоц Кабулын дэргэд осолдож, 47 хүн амь алдсан нь Афганистаны дайны эхний золиос болсон аж.


1989 он: Румыны төрийг 1965-1989 оны хооронд тэргүүлсэн Николае Чаушескуг эхнэрийн хамт буудан хороосон байна.


1991 он: Михайл Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорчээ.


2003 он: Бенин улсын Котон хотод “Боинг 727” онгоц осолдож, 140 хүн амь үрэгдэв.


2010 он: Дэлхийн бөмбөрцгийн хойд талд (Европоос АНУ-ын хооронд) хоёр долоо хоног үргэлжилсэн ер бусын мөсөн бороо эхэлжээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй