Шууд Chart

“Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт болно

2014-09-10 09:47:17

Олон түмэндээ бядтай чадалтай хоолойгоороо танигдаж “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулсан MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт энэ сарын 11-нд Монгол бөхийн өргөөнөө болно.

MУСТА Э.Төрмандахын энэхүү тоглолт нь нийтийн дуучдын энэ намрын тоглолтуудын салхийг хагалж буйгаараа түмэн олны талархлыг ихэд хүлээгээд байгаа бөгөөд тоглолтын тасалбар нь хэдийнэ эздээ олжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт болно  
Үзсэн: 1707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй