Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насны залуус оролцох боломжтой.
Оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Уралдаанд хэдэн ч бүтээлээр оролцож болохоос гадна урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байх шаардлагатай юм.
Уралдааны шалгаруулалт
Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 400.000 төгрөг
Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 300.000 төгрөг
Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 200.000 төгрөг
Тусгай шагнал- 3. Өргөмжлөл, 50.000 төгрөг, сонгодог зохиолын дээжис
Уралдааны шалгаруулалтын талаар 2014 оны 10 сарын 20-ны дотор нийтэд зарлана. Уралдааны дүнг МОЭ-ийн мэдээллийн түнш-Монголын Сайтын Холбооны гишүүн сайтаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр “Сонгодог өгүүллэгийн дээжис-2” номыг эрхлэн гаргаж уншигч олны хүртээл болгоно.
Бүтээл хүлээн авах хугацаа
Хөрвүүлсэн бүтээлийг 2014 оны 06 сарын 10-наас 2014 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд МОЭ-ийн байр, мөн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна. Харилцах утас: 9477-7950
Монголын Орчуулагчдын Эвлэл
Сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан болно | ||
Үзсэн: 1860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.