Шууд Chart

Засгийн газрын хуралдаан болж байна

2024-12-25 09:22:18

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаан 08 цагт эхэлж нийт 42 асуудал хэлэлцэж байна.

Тухайлбал,  Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Засгийн газрын хуралдаан болж байна  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй