Шууд Chart

Алба хаагчид 7890 хүний амь насыг авран хамгаалжээ

2024-12-26 12:16:09

Улсын хэмжээнд энэ онд 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож  бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд улсын нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэснээр объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувь, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51, нас барсан хүний тоо 18.6 хувиар багассан байна.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар,нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулжээ.

Түүнчлэн Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлж байршлыг тогтоосноор “Сүхбаатар” хөлөг онгоц, бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 тн орчим шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгосныг ОБЕГ мэдээллээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Алба хаагчид 7890 хүний амь насыг авран хамгаалжээ  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй