Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны 12-р сарын 26-ны 20 цагаас 12-р сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархад болон Цэцэгнуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 31-36 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм.
Өдөртөө Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал болон цас багатай газраар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2024 оны 12-р сарын 28-наас 2025 оны 01-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 31-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.