Шууд Chart

Мөс цөмөрч, суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ

2024-12-27 09:32:06

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын  нутагт сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т Тээл багийн “Тээлийн бирваз” гэдэг газар  Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг 12 дугаар сарын 26-ны өдрийн 14:24 цагт хүлээн авчээ.

Тухайн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн ''Лексус-450'' загварын автомашинтай Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явж байхдаа голын хойд эргээс 20 метрийн зайтай, 4 дугуй цөмөрч орсон байсныг 18:07 цагт татан гаргажээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Мөс цөмөрч, суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ  
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй