Шууд Chart

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

2024-12-27 13:15:40

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны хуралдаанаар Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журмыг баталсан.

Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт асруулах шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллага цөөн байгаа нь нэг талаас төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм.

Иймд ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 20 ба түүнээс дээш тооны асруулагчид 12 сараас дээш хугацаагаар үзүүлж байгаа бол нэг удаа 100.0 хүртэл сая төгрөгийн түрээсийн зардлын дэмжлэг, 50-аас багагүй тооны асруулагч хүлээн авах хүчин чадалтай төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж шинээр барих аж ахуйн нэгж, байгууллагад барилгын ажлын гүйцэтгэл нь 50-аас дээш хувьд хүрсэн бол нэг удаа 500.0 хүртэл сая төгрөгийн зардлын дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг хувийн асрамжийн газар байгуулахад хөрөнгө санхүүгийн хувьд дэмжихээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.

Нийтэлсэн: О.Ундармаа

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-29 23:38
Гэрлэж байгаагүй
Оюунчимэг [127.0.0.xxx] 2024-12-27 15:19
Ажилтан сайн байх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй