Шууд Chart

Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ

2024-12-27 13:17:40

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан.

Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ шийдвэрлэлээ.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэнэ.  

Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болно.

Нийтэлсэн: О.Ундармаа

Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ  
Үзсэн: 2554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-27 15:31
ysan ih nemee we odood doromjlood bdgn bhdaa ene odoo nemegdel vv neeren arai yum a neeren bvvr uur hvrjhlee
Зочин [127.0.0.xxx] 2024-12-27 14:34
Төрийн ажил албан тушаал гүйцэтгэж байгаад гэнэтийн осол улмаас тэтгэвэрт орж хувь тэнцсэн тэтгэвэрт орсон хүний тэтгэвэр ядаж 1сая болгож өгөөч Жишээ нь би 13 жил холбооны залгагч хийж улсын цаг уурын мэдээ таслаж болохуйц тулд аадар борооны 5 сартай хүүхэдтэй жирэмсэн ган болоогүй шугамтай мэдээ өгч аяанганд цохиулаад 2 чих дүлий болоод тэтгэвэрт орж 650к орсон мш гомдолтой бна
Зочин [127.0.0.xxx] 2024-12-27 17:26
Одоо нээрээ арайл байна.тэтгэвэрий нь 1 сая болгох хэрэгтэй байнашдээ.ийм мөнгө монголд хангалттай байгаа шүү.илээд уугаад ханадаггүй.

Бидэнтэй нэгдээрэй