Шууд Chart

Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна

2024-12-27 14:20:59

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.

Үндэсний хэмжээнд хийсэн вирус судлал, тандалтын дүнг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул” Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна. Вирусийг тархалтын хувиар хэлбэл, амьсгалын замын синцитиал вирус 22, томуугийн H1N1 дэд хэв шинжийн вирус 22 хувь, риновирус 14 хувьтай тархалт үүсгэж давамгайлах шинжтэй байна. Үүн дээр нэмэгдээд аденовирус, метафеномоо вирус идэвхжил 5 хувь тохиолдож байна. 

Томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 4 хүртлэх насны хүүхдүүдийн вирусийн шалтгааныг тодорхойлж үзвэл 50 хувь нь H1N1 вирус, 50 хувь нь синцитиал вирусээр өвдсөн тандалтын дүн гарсан” гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-28 08:25
ВИРУСЭЭ ТОДОРХОЙЛСОН БОЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ,ЯМАР ЭМ ХЭРЭГЛЭХИЙГ ХЭЛ Л ДЭЭ.БИД НЭРИЙГ МЭДЭЭД ҮР ДҮН НЬ ЮУ БН?

Бидэнтэй нэгдээрэй