Шууд Chart

Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна

2024-12-28 10:05:53

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 215-255 гэж заасан бол Нисэх, Баруун 4 зам, 100 айл, Монгол газар, Ургах наран, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст, 5 буудал, Шархад, Налайх, Яармаг орчимд агаарын бохирдол бага гэж заажээ.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй