Шууд Chart

“Хаан туульсын өргөө”-ний нээлт болно

2014-09-10 13:48:29

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс  2014 оны есдүгээр сарын 11-нд  Улаанбаатар хотод “Хаан туульс, туулийн өргөө”- г нээх нээлтийн ёслолын арга хэмжээг ССАЖЯамны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтран Богд Хааны Ордон Музейд зохион байгуулах гэж байна.
Монгол тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч ирсэн зан заншил, эх оронч үзэл, нэгэн гэр бүлээс эхлээд нутаг ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархлыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеээ хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин уламжлал болж ирснийг сэргээхэд энэхүү “Хаан туульсын өргөө” чухал ач холбогдол өгнө гэж үзэж байна.
Түүнчлэн  Монгол туулийн урлагийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийн биелэлтэд ихээхэн нөлөө үзүүлж  Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу, дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдэх ажээ. Мөн ардын аман өвийг уламжлуулан хойч үедээ сургаж, өвлүүлэн уламжлуулж,  улсын нэгдсэн бүртгэлд хамруулах юм байна. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Хаан туульсын өргөө”-ний нээлт болно   
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй