Шууд Chart

МҮОНРТ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудал дэвшүүлсэн 1000 гаруй удаагийн бүтээл гаргажээ

2024-12-28 12:08:29

Хүний эрхийн боловсролыг түгээхэд хувь нэмэр оруулж байгаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олонд талархал илэрхийллээ.

МҮОНРТ нь хүний эрхийн асуудлаар өдөр тутам мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг тогтмол бэлтгэж үзэгчдэд хүргэдэг. Хүний эрхийн чиглэлээр “Цаг үе үзэл бодол”, “Хуулийн цаг” болон хүүхэд залуучуудад хүний эрхийн боловсрол олгох зорилтот нэвтрүүлэг, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг долоо хоног бүр бэлтгэж, үзэгчдийн хүртээл болгож байна.

Тухайлбал, “Босох тэнхэл” хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай нэвтрүүлгийн бодлого нь хүний эрх, эрх чөлөөний тухай юм.

МҮОНРТ телевиз нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтарч ажиллах Санамж бичгийг 2022 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны нөхцөл байдал, үе тэнгийн дарамт, хүчирхийлэл, цахим орчин дахь хүний эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлага сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн нийт 1000 гаруй удаагийн ярилцлага, нэвтрүүлэг,  мэдээ бэлтгэсэн.

Түүнчлэн “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх нь”, “Хүний эрхийн суурь ойлголт” зэрэг сургалтад сэтгүүлч, уран бүтээлчдийг тогтмол хамруулж, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

МҮОНРТ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудал дэвшүүлсэн 1000 гаруй удаагийн бүтээл гаргажээ  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй