Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн байна

2024-12-29 15:29:56

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.


  2024 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 35-40 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 30-35 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

 

2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2025 оны 01-р сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв


Арванхоёрдугаар сарын 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, нэгдүгээр  сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд ихэнх нутгаар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 31-нд баруун аймгуудын нутгаар, 01-р сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн байна  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй