Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг Блүүмбергээр дамжуулан гүйцэтгэхээр болжээ. Сангийн яам болон Блүүмберг ХХК Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү ажлыг эхлүүлээд байна. Сангийн яамны зүгээс тус зах зээлийн хөрвөх чадвар, ил тод байдал, дэд бүтцийг сайжруулж хөрөнгө оруулагчдыг татах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2014 оны дөрөвдүгээр улиралд багтаан Блүүмбергийн арилжааны системээр гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Засгийн газрын үнэт цаасыг Блүүмбергээр дамжуулан арилжаалахаар боллоо | ||
Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.