Шууд Chart

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүлэв

2024-12-30 09:26:52

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлсэн.

Тэгвэл "Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн улсын залуу начин Э.Батмагнай  түрүүлж,  Улсын заан Б.Серик үзүүрлэсэн. Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм.

Улсын залуу начин Э.Батмагнай 2019 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин цол, 2020 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 6 давж, аймгийн заан цол хүртсэн бол 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн их ойн баяр наадамд 5 давж  Монгол Улсын начин цол хүртсэн.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүлэв  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй